images

Украинд танк нийлүүлэх болсныг Барууны орнууд дэмжиж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-26


     Герман улс өчигдөр "Leopard 2" байлдааны танкийг Украинд нийлүүлэхээр шийдвэрлэснийг Барууны орнууд дэмжин хүлээж авчээ. Барууны орнуудаас анх удаа " Challenger 2" танкаа илгээсэн Английн ерөнхий сайд Риши Сунак "Твиттер" хуудсандаа Герман улс Украин руу 14 ширхэг "Leopard 2" илгээх болсон тухай мэдээг нийтэлж "Энэ бол зөв шийдвэр" гэжээ. Улмаар тэрбээр "Украин улс энэ дайнд ялалт байгуулж, энх тайвныг баталгаажуулах үйл явц илүү хурдсах болно" гэж онцлон тэмдэглэв. Украинд AMX-10RC хөнгөн танк нийлүүлэхээ амласан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Германы шийдвэрийг сайшааж байгаагаа мэдэгдсэн тухай “FP” агентлаг мэдээлсэн байна. Мөн Украинд танкийн тусламж илгээхийн тулд Германаас зөвшөөрөл хүсч байсан Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки мөн "Твиттер" хуудсандаа "Оросыг зогсоох том алхам" гээд "Бид хамтдаа илүү хүчтэй болно" гэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Германы канцлер болон Германы засгийн газрын удирдлага НАТО-гийн холбоотон болон түншүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр Украинд "Leopard 2" танк өгч буйг халуун дотноор хүлээн авч байна” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.