images

Тайвань улс батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     Хятадаас Тайвань руу чиглэсэн цэргийн шахалт нэмэгдэж байгаа энэ үед АНУ Аюулгүй байдлын тусламжийн хөтөлбөрөөрөө Тайваньтай цэргийн хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан Үндэсний батлан ​​хамгаалах тухай хуулиар Тайваний оролцоог дэмжих зорилготой Олон улсын цэргийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн төсвийн зарцуулалтыг баталсан тухай Тайваний “Free Times” сонин мэдээлжээ. Тус хөтөлбөрөөр дамжуулан хамтран ажиллах нь АНУ, Тайванийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр бөгөөд Засгийн газар Тайваньтай хоёр талын цэргийн хүчний харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэж тус сонин мэдээлсэн байна. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд жил бүр олон мянган цэргүүдийг АНУ-д сургадаг бөгөөд шилдэг дайчид нь АНУ-ын армитай хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг ажээ. Тус сонины мэдээллийг Тайваний Үндэсний ассамблейн гишүүн "Үнэн" хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.