Бразил, Аргентин нэг мөнгөн тэмдэгттэй болно
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Бразил болон Аргентин улс мөнгөн тэмдэгтээ нэгтгэх зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагаа явуулахаар зорьж буй талаар хоёр улсын ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэлдээ дурдлаа. Энэ нь Европын холбооны улсууд евро гэсэн нэг мөнгөн тэмдэгтэй байдагтай ижил юм. Хоёр улсын албаны хүмүүс хэлэхдээ “Бид санхүү, арилжааны урсгалыг дэмжих, зардлыг багасгах, эмзэг байдлыг өөрчлөхөд Өмнөд Америкийн нэгдсэн мөнгөн дэвсгэртийн талаарх хэлэлцүүлгийг урагшлуулахаар шийдсэн” гэсэн байна. Мөн "Бид тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, дүрмийг хялбарчлах, шинэчлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжих зорилготой" гэжээ. Нэгдсэн мөнгөн тэмдэгтийн тухай энэ санааг өнгөрсөн жил Бразилын одоогийн Сангийн сайд, түүний гүйцэтгэх нарийн бичгийн дарга Фернандо Хаддад, Габриэл Галиполо нар нийтлэлдээ бичиж байсан бол одоогийн ерөнхийлөгч Лула Да Силва сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ашигласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.