images

“Apollo 11” хөлгийн багийн гишүүн 93 насандаа дахин гэрлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-23


     Нил Армстронгтой хамт саран дээр хөл тавьсан Америкийн сансрын нисгэгч асан Базз Олдрин 93 насандаа дөрөв дэх удаагаа гэрлэжээ. Тэрбээр өчигдөр "Twitter" хуудсаараа дамжуулан найз бүсгүй Анка Форртойгоо хуримаа хийсэн тухайгаа нийтэлжээ. Өдгөө 63 настай Форр хатагтай “Buzz Aldrin Ventures” компанийн дэд захирлаар ажилладаг ажээ. Энэ нь Олдрины дөрөв дэх гэрлэлт гэж “AFP” зэрэг хэвлэлүүд мэдээлсэн байна. Базз Олдрин бол 1969 оны долдугаар сарын 20-нд Нил Армстронтой хамт саран дээр анхлан хөл тавьсан хүн юм. Тэрбээр Армстронгоос хойш дахин нэг удаа саран дээр буужээ. Мөн тэрбээр “Apollo 11” хөлгийн багийн гишүүдээс одоо амьд сэрүүн байгаа ганц хүн ажээ. Н.Армстронг 2012 онд нас барсан бол тус хөлгийн нисгэгч Майкл Коллинз 2021 онд өөд болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.