images

Японы уурхайг Дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-20


     Японы засгийн газар Нигата мужийн Садо уурхайг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх тухай албан ёсны бичиг баримтыг ЮНЕСКО-д дахин хүргүүлсэн тухай “Kyodo News” болон “NHK” мэдээллээ. Өмнө нь буюу өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд Японы колоничлолын үед солонгосчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байсан Садо уурхайг Солонгосын эсэргүүцлийг үл харгалзан Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх саналаа ЮНЕСКО-д хүргүүлж байсан ажээ. Гэсэн ч ЮНЕСКО Японоос ирүүлсэн зарим баримт материал дутуу гэж үзэн буцаасан байна. Садогийн уурхайг бүрдүүлдэг гол дурсгалын нэг болох Нишимикавагийн шороон ордын алт олборлож байсан усны сувгийн таслагдсан хэсгийн тухай тайлбар шаардлагатай гэж үзжээ. ЮНЕСКО-гийн зөвлөх байгууллага болох Олон улсын түүхэн дурсгалт газрын зөвлөл (ICOMOS) нь Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх үнэлгээг хариуцдаг бөгөөд Дэлхийн өвийн хороо Садо уурхайг жагсаалтад оруулах эсэхийг шийдэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.