images

Хятад улс 14 жил дараалан автомашин үйлдвэрлэлийн салбарт борлуулалтаараа тэргүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-20


     Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн онд 27 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 3.4 хувиар өсөж, 26.86 саяыг борлуулсан нь өмнөх оноос 2.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдэгдлээ. Ийнхүү Хятад улс тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтаараа 14 жил дараалан дэлхийд тэргүүлж, цахилгаан хөдөлгүүртэй автомашинаараа ч найман жилийн турш дэлхийн зах зээлд ноёрхов. Хятадын тээврийн хэрэгслийн зах зээлд цахилгаан машины эзлэх хувь 2022 онд 25.6 хувьд хүрсэн нь жилийн өмнөхөөс 12.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Цахилгаан машины хурдацтай өсөлт, автомашины борлуулалтын татвар зэрэгт үндэслэн тооцвол тус улс сүүлийн найман жилд жил бүр 20 гаруй сая суудлын автомашин үйлдвэрлэж, борлуулжээ. Тус улс энэ онд тухайн салбарын зах зээлээ өргөжүүлэх стратеги хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг тогтвортой, найдвартай байлгахад анхаарах ажээ. Тухайлбал, Аньхуй мужийн “Chery left Wuhu” үйлдвэр энэ оны 1 дүгээр сарын 12-ны байдлаар 1840 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд хоёр өдрийн дараа Мексик рүү хөлөг онгоцоор илгээх гэж буй аж. Энэ нь тус компанийн 2023 онд Мексик рүү хийж буй хоёр дахь тээвэрлэлт юм. Тус үйлдвэр Цагаан сарын орой буюу 1 дүгээр сарын 21-нд Турк болон бусад улс руу 3281 тээврийн хэрэгсэл илгээхээр төлөвлөжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жин Юбогийн хэлснээр сар бүр Мексик рүү таван мянган тээврийн хэрэгсэл экспортлохоор төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн онд 450 мянган тээврийн хэрэгсэл экспортолсон нь 2021 оноос 67.7 хувиар өссөн үзүүлэлт байсан гэнэ. Мөн цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD” өнгөрсөн онд 56 мянгыг экспортоор гаргаснаас гадна дэлхий даяар 30 үйлдвэрлэлийн парк байгуулж, 70 орны 400 гаруй хотод бүтээгдэхүүнээ борлуулжээ. Экспортод гаргасан машины дундаж үнэ 18900 доллар, цахилгаан машиных 25800 доллар байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.