АНУ Хойд Солонгост 50 сая доллар зарцуулна
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
АНУ-ын засгийн газар Хойд Солонгосын иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх ажилд ирэх таван жил 50 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа тухай Германы “Deutsche Welle” телевиз мэдээлэв. Суртал нэвтрүүлгийн кампанит ажил нь хойд солонгосчуудыг гадаад ертөнцийн талаар зөв ойлголтой болгох, Ким Жон Уны дэглэмийн үнэн байдлыг ойлгуулах зорилготой хэмээн тус мэдээнд дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн оны 12 дугаар сард “Хойд Солонгосын дэглэмийн эсрэг Отто Вармбиерийн хууль”-д гарын үсэг зурж, уг хууль хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү хууль нь аюулгүй байдал, батлан хамгаалахын төсвийг багтаасан Үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай багц хуулийн нэг хэсэг байсан юм. Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сард багтаан Хойд Солонгосын засгийн газар хяналтаа чангатгаж, иргэд ярьж бичихдээ гадаад хэл дээрх хэллэгийг ашиглахгүй байх, гадаад хувцасны загвар, үс засалт зэргийг хориглох, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцсан шийтгэлийг чангатгах зэрэг зорилгоор "Пёняны хэл, соёлыг хамгаалах тухай хууль"-ийг батлахаар төлөвлөж байгаа тухай тус телевиз мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.