4000 жилийн настай тэмээн хяруулын өндөгний хальс олдов
Анд нөхдийн мэдээ
2023-01-13
Израилийн элсэн цөлөөс 4000 орчим жилийн настай тэмээн хяруулын өндөгний хальс олдсон тухай тус улсын Соёлын өвийн газар мэдээлэв. Тус газрын мэдээлснээр Египет улстай хиллэх хилийн зурвасын ойролцоо орших Негевийн цөлөөс уг олдвор олдсон байна. Археологийн багийн ахлагч доктор Лорен Дэвис "Балар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хээрийн зуухны дэргэдээс тэмээн хяруулын өндөгний найман ширхэг хальс олдсон" гээд “Хээрийн зуух, цахиур чулуу, ваарны хэлтэрхий олдсон нь тухайн үед хүмүүс тэмээн хяруулын өндөг чанаж хүнсэндээ хэрэглэж байсныг харуулж байна” гэжээ. Негевийн цөлд 19 дүгээр зууныг хүртэл зэрлэг тэмээн хяруул нутаглаж байгаад цагийн явцад устаж үгүй болсон нь энэхүү олдвороор нотлогдож байгааг мөн дурдсан байна. Тус соёлын өвийн газар тэмээн хяруулын өндөгний хальсийг технологийн дагуу хадгалж хамгаалахын зэрэгцээ тухайн олдворын судалгааг нарийвчлан хийх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.