images

“Кристиан Диор”-ын эзэн охиноо гүйцэтгэх захирлаар томилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     Дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн барааны “Louis Vuitton”-ий эзэн Бернар Арно охин компани болох “Кристиан Диор”-ын гүйцэтгэх захирлаар өөрийн том охин Делфин Арног томилсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Делфин өмнө нь "Louis Vuitton"-д 10 жил ажиллахдаа тус байгууллагын нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж байжээ. Өдгөө 73 настай Арногийн "баруун гар" гэгддэг Майкл Берк “Louis Vuitton”-ы гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж зөвлөхийн үүрэг гүйцэтгэх болсон байна. Албан тушаалын өөрчлөлт хийсэн өдөр LVMH-ийн хувьцаа 2 хувиар өсчээ. LVMH нь 380 тэрбум еврогийн зах зээлийн үнэлгээгээр Европын хамгийн том компани гэгддэг бөгөөд ТУЗ-ийн дарга Арно 170.8 тэрбум долларын хөрөнгөөрөө Илон Маскийг саяхан гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон юм. “Citibank”-ны шинжээч Томас Човэ "Албан тушаал, боловсон хүчний зөв томилгоо нь сүүлийн 20 жилийн хугацаанд LVMH-ийн гол брэндүүдийн амжилтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.