Хонконг Хятадыг холбосон төмөр зам дахин нээгдлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-12
Хонконг болон Хятадын Гуандун мужийг холбосон өндөр хурдны галт тэрэгний төмөр зам гурван жил хаалттай байсны эцэст энэ сарын 15-ны өдөр дахин нээгдэхээр болжээ. Хонконгийн албаны хүмүүс энэ талаар мэдэгдэл хийхдээ "Бид 15-ны өдрөөс Гуанжоу-Шэньжэн-Хонконг чиглэлийн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зөвшөөрлийг төв Засгийн газраас авсан" гэжээ. Өнгөрсөн 8-ны өдөр Хятад улс хорио цээрийн дэглэмээ цуцалснаар Хонконгийн талаас ирэх аялагчдад зориулж өдөрт 60 мянган хүн нэвтрэх хүчин чадалтай долоон шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж эхэлсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд Хонконгод айлчлахдаа Бээжингээс Шэньжэньд, тэндээсээ хурдны галт тэргээр Хонконгод очиж байсан юм. Энэ талаар тухайн үед Хятадын хэвлэлүүд “Ши дарга өндөр хурдны галт тэргээр Хонконгод айлчилсан нь Гуандун-Хонгконг-Макаог холбосон их бүтээн байгуулалтыг харуулсан нэг улс, хоёр системийн томоохон амжилт юм” хэмээн мэдээлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.