images

Хуучин чулуун зэвсгийн үеийн археологийн дурсгал илрүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     Хятадын Сычуань мужаас Хуучин чулуун зэвсгийн үеийн арвин олдвортой томоохон дурсгалт газар илрүүлсэн талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ. Сычуань мужийн Соёлын дурсгалт зүйл, археологийн судалгааны хүрээлэнгийн багийн ахлагч Жэн Жэшуаны хэлснээр Суин хотын Шяншань тосгонд байрлах Таохуахэ дурсгалт газар нь 90 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан хоёр хэсгээс бүрдэх ажээ. Уг соёлын дурсгалт газрыг 50000-200000 жилийн өмнө үүссэн хэмээн таамагласан байна. Тус газраас ангаахай, хусуур зэрэг чулуун багаж, буга, үхэр, адуу болон бусад өвсөн тэжээлт амьтдын үлдэгдэл зэрэг олон зуун олдвор олджээ. Археологичдын үзэж байгаагаар уг дурсгалт газар дахь зэвсгүүд Хуучин чулуун зэвсгийн гурван үеийг харуулах давхаргуудтай гэнэ. Хятадын Шинжлэх ухааны академийн Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн судлаач Гао Шин "Таохуахэ дурсгалт газар сайн хадгалагдсан тул геологийн нөхцөл, геоморфологийн шинж чанар, эртний хүний ​​амьдрах орчин, хүний ​​зан төлөв зэрэг олон мэдээллийг агуулсан" гэсэн байна. Энэ газрыг 2022 оны 6 дугаар сард археологийн судалгааны явцад илрүүлсэн бөгөөд сарын дараа малтлага судалгааг эхлүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.