images

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский: Дэлхийн III дайн болохгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Лос-Анжелес хотын "Беверли Хиллз" зочид буудалд болсон 80 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд цахимаар оролцон үг хэлж, Украин дахь дайны нөхцөл байдал түүний талд өөрчлөгдөж байгаа тул дэлхийн III дайн болохгүй гэж мэдэгдсэн байна. "Оскар"-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Шон Пенн ерөнхийлөгч Зеленскийг дэлгэцэнд урьж “Хэрэв мөрөөдөх эрх чөлөө жад юм бол би өнөө орой жадны жинхэнэ торгон үзүүр шиг хүнийг та бүхэнд танилцуулж байна” хэмээн хэлжээ. Дараа нь В.Зеленский үг хэлж "Алтан бөмбөрцөг" шагналын үүсэл Дэлхийн II дайны үе буюу 1943 оноос эхтэй гэдгийг дурдаж "Дэлхийн I дайн олон сая хүний ​​амийг авч одсон, II дайн хэдэн арван сая хүний ​​амийг авч одсон. Харин дэлхийн III дайн болохгүй” хэмээн онцлон хэллээ. Тэрбээр цааш нь "Украины дайн хараахан дуусаагүй байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж, хэн ялах нь аль хэдийнэ тодорхой болсон. Бид бүх чөлөөт ертөнцтэй хамтдаа ялалтад хүрэх болно. Та бүхнийг ялалтын өдөр бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна" гэжээ. В.Зеленский өнгөрсөн жил Грэммийн шагнал гардуулах ёслолд гэнэтийн байдлаар оролцсон бөгөөд түүнээс хойш тэрбээр улс орноо гаднын түрэмгийллээс хамгаалахын тулд төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээнд үг хэлж олон улсын дэмжлэг хүлээсээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.