images

Казахстан улс Германд түүхий нефть нийлүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-11


     Казахстан улс энэ сараас эхлэн дотооддоо үйлдвэрлэсэн түүхий нефтийг Германд нийлүүлэх болсон тухай Оросын "Коммерсант" сонин онцолсон байна. Уг мэдээнд дурдсанаар тус улс “Карачанак” газрын тосны ордоосоо олборлосон 20 мянган тонн түүхий нефтийг энэ сард багтаан ОХУ-ын “Дружба” хоолойгоор дамжуулан Германд нийлүүлэхээр болсон байна. Казахстаны Эрчим хүчний сайд Болат Акчулаков "ОХУ улс "Дружба" хоолойгоор Герман руу түүхий газрын тос экспортлохыг амаар зөвшөөрсөн" гэж мэдэгджээ. Европын холбооноос өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-наас хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээний дагуу Герман улс Оросын түүхий нефтийг далайгаар импортлохыг зогсоосон юм. Үүнийг орлуулах арга хэмжээний хүрээнд Какахстан улстай яриа хэлэлцээр хийсээр иржээ. Улмаар Казахстаны төрийн өмчит “Каз Трансойл” компани өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын “Транснефть” компанид энэ онд “Дружба” хоолойгоор 1.2 сая тонн түүхий нефть тээвэрлэх хүсэлт гаргасан билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.