images

Стивен Спилберг “Алтан бөмбөрцөг”-өөс хоёр шагнал хүртлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-11


     Холливүдийн кино найруулагч Стивен Спилбергийн найруулсан "Fable Mans" кино 10-ны өдөр Америкийн кино урлагийн шагнал "Алтан бөмбөрцөг" гардуулах ёслолоос шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртлээ. С.Спилбергийн бүтээсэн энэхүү кино нь найруулагчийн бага насны түүхийг дэлгэцнээ харуулсан бүтээл ажээ. Уг наадамд "Аvatar 2", "Top Gun"-аас хойш 36 жилийн дараа нээлтээ хийсэн түүний цуврал болох "Maverick" (Top Gun-2), мөн рок-н-роллын хаан Элвис Прэсли болон түүний менежерийн тухай намтарчилсан "Элвис", Берлиний филармонийн анхны эмэгтэй удирдаач Лидия Таррын тухай өгүүлсэн "Tar" зэрэг кино өрсөлджээ. "Шилдэг зураглал"-ийн шагналыг найруулагч Мартин МакДонагийн . “The Banshees of Inisherin” инээдмийн кинонд гардуулсан байна. "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг "Tar" кинонд тоглосон жүжигчин Кэйт Бланшетт хүртжээ. "Индиана Жонс" киноны хоёрдугаар ангид хүүхдийн дүр бүтээж дэлхийн кино сонирхогчдод гайхалтай сэтгэгдэл үлдээсэн Вьетнам-Америкийн жүжигчин Ки Хой Куан "Everything Everywhere All At" киногоороо "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.