Хятадын эрх баригчид "Алибаба"-г дэмжинэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-11
Хятадын хамгийн том цахим худалдааны компанийг үндэслэгч Жэк Ма санхүүгийн технологийн “Ant Group”-ийн эзэмшлээс татгалзсаны дараахан Хятадын эрх баригчид “Алибаба”-г дэмжихээ илэрхийлжээ. Хонконгийн “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлснээр, “Алибаба”-гийн төв байр байрладаг Жэжян мужийн Ханжөү хотын захиргаа тус компанитай Стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслол дээр Ханжөү хотын намын нарийн бичгийн дарга Лю Же өнөөг хүртэл “Алибаба” Ханжөү хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд том хувь нэмэр оруулсныг дурдан баяр хүргээд "Орон нутгийн захиргаа цаашид тус компанитай ойр дотно харилцаатай байх болно" гэжээ. Үүний зэрэгцээ орон нутгийн засаг захиргаа "Алибаба"-г инновацийн хөгжлийн чиглэлээр тэргүүлэгч, үлгэр жишээ байгууллага болоход дэмжлэг үзүүлнэ" гэж мэдэгдэв. "Алибаба" болон “Ant Group”-т үзүүлж буй дэмжлэг нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус компанийн хөгжилд сөргөөр нөлөөлж ирсэн төр засгийн дарамт хэвийн болж байгаагийн бас нэг шинж тэмдэг юм гэж тус сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.