images

“Blackpinк”, Bad Bunny Хойд Америкийн хөгжмийн фестивалийг нээнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-11


     Хойд Америкийн "The Coachella" хөгжмийн фестиваль энэ оны 4 дүгээр сарын 14-23-нд болох бөгөөд Өмнөд Солонгосын охидын хамтлагуудаас анх удаа “Blackpinк” эхний өдрүүдэд дуулахаар болжээ. Тус хамтлаг 2019 оны “Coachella”-д оролцож байсан ч эхэнд дуулж байгаагүй юм. Мөн энэ жил анх удаа испани хэлтэй, латин дуучин, рэппер Bad Bunny тоглолтыг эхлүүлэх гэж буйг “The Guardian” мэдээллээ. Уг хөгжмийн фестиваль анх АНУ-ын Калифорни мужийн Индиогийн цөлийн Коэчэлла хөндийд 1999 оны 10 дугаар сард хоёр өдрийн турш болж байжээ. Харин 2001 оны 4 дүгээр сараас жил бүр зохион байгуулах болсон бөгөөд оролцдог алдартнууд, хоол, орчин зэргээрээ олны анхаарлыг их татдаг бөгөөд хамгийн алдартай хөгжмийн фестивалиудын нэг юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмыг 750 мянган хүн үзэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.