Германы Гадаад хэргийн сайд Украинд айлчлав
Анд нөхдийн мэдээ
2023-01-11
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Украины дайны гол талбар болсон Харьков хотод гэнэтийн айлчлал хийж, тус улсын Европын холбоонд элсэх асуудлыг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Сайд Харьковт хүрэлцэн ирэхдээ "Оросын цэрэгт бүслэгдсэн, их бууны суманд сүйдсэн, дараа нь дахин чөлөөлөгдсөн Харьков хот бол энэхүү түрэмгийлэл ямар хэрцгий байсныг илэрхийлж буй юм" гэжээ. Мөн тэрбээр “Бидний эв санааны нэгдэл, дэмжлэг үргэлжилсээр байх болно гэдэгт Украины ард түмэн итгэж болно" гээд "Терроризмд нэрвэгдээд байгаа Украины ард түмнийг чөлөөлөхийн төлөө нэмэлт зэвсэг нийлүүлэх болно" хэмээн онцолжээ. Украинд дайн эхэлснээс хойш дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард Европын холбоо Украинд нэр дэвшигчийн статус олгохоор тохиролцсон юм. Украин тус холбоонд элсэх хүсэлт гаргаснаас хойш нэр дэвшигч улсын статус олгох шийдвэр онцгой хурдацтай явагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.