images

Өвөр Монголын Хөвчийн говьд дэлхийд хамгийн том сэргээгдэх эрчим хүчний байгууламж барина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Хятад улс Өвөр Монголд 80 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Уг төслийн хүрээнд Хөвчийн говьд сэргээгдэх эрчим хүчний байгууламж барихаар болсон нь дэлхийд томд тооцогдох юм. Тус байгууламж ашиглалтад орсноор жил бүр 40 тэрбум кВт/цагийн цахилгааныг Бээжин хот, Тяньжин хот, Хэбэй муж руу дамжуулах боломжтой ажээ. Мөн энэ цахилгааны талаас илүү хувь нь цэвэр эрчим хүч байх гэнэ. Цэвэр эрчим хүч гэдэг нь нарны зай хураах самбар, салхин цахилгаан станцаас гарган авч буй эрчим хүч юм. Тодруулбал, Хөвчийн говийн сэргээгдэх эрчим хүчний байгууламжид найман гВт-ын нарны, дөрвөн гВт-ын салхины станцаас гадна нэмэлтээр дөрвөн гВт-ын сайжруулсан нүүрсний цахилгаан станц байх ажээ. Мөн тус улс өнгөрсөн сард уг төслийн тухай зарлахдаа 450 гВт-ын сэргээгдэх эрчим хүчний байгууламж барихаар төлөвлөсний эхний шатны 95 гВт-ын байгууламжийг барьж эхэлснээ мэдээлсэн байна. Улмаар Хятад улс нар, салхины 1200 гВт эрчим хүчээр 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулах зорилготой байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.