Холливүдийн жүжигчин Жерэми Реннэр төрсөн өдрөө эмнэлгийн орон дээр тэмдэглэжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-09
АНУ-д болсон цасан шуурганы үеэр хөршөө аврах гэж байгаад осолд орсон Холливүдийн жүжигчин Жерэми Реннэр 52 насны төрсөн өдрөө эмнэлгийн орон дээр тэмдэглэжээ. Өчигдөр “CNN”-ийн мэдээлснээр, 6-ны өдөр буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр Реннэр эмнэлгийн орон дээр эмнэлгийн ажилтнуудаар хүрээлүүлэн сууж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Дараа нь тэрбээр "Нэр хүндтэй эрчимт эмчилгээний тасгийн (ICU) эмнэлгийн ажилтнуудад талархаж байна" гэсэн мессеж үлдээжээ. Реннэр шинэ оны эхний өдөр Невада мужид амралтын газар байхдаа зам цэвэрлэж байсан 6 тонн гаруй жинтэй машинд мөргүүлсний улмаас хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр цас ихээр орсны улмаас машин дотор гацсан гэр бүлд туслахаар цасны машинаараа тэдний машиныг чирч гаргаад кабинаас буухдаа цасны өөр машинд мөргүүлсэн аж. Тухайн өдөр хурдны замууд хаагдсан тул Реннэрийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Хамтран ажилладаг жүжигчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан Реннэрийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэжээ. Түүнтэй хамтран "Өшөө авагчид" киноны "Америкийн ахмад" дүрийг бүтээж байсан Крис Эванс “Instagarm” хуудсандаа Реннэрийн зургийг нийтэлж, "Миний мэдэх хамгийн чанга эрчүүдийн нэгд төрсөн өдрийн мэнд хүргэе" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.