images

Японы эрдэмтэд цаснаас эрчим хүч гаргаж авах судалгаа эхлүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Японы зүүн хойд хэсгийн Аүмүри хотод эрдэмтэд эрчим хүчний хомсдолыг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгоор их хэмжээний цаснаас эрчим хүч гаргаж авах судалгааг эхлүүлжээ. Тус хотод жил бүр их цас унадаг тул судлаачид хуримтлагдсан цас, орчны агаар, дулааны зөрүүг ашиглан боломжит эрчим хүчийг үйлдвэрлэх судалгааг 12 дугаар сараас орхигдсон дунд сургуулийн усан санд эхлүүлсэн байна. Энэ төслийг орон нутгийн гарааны бизнесийн “Forte” компани, Токиогийн Эрчим хүч, харилцааны сургууль хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Тэд хуримтлуулсан цасаар шингэнийг хөлдөөсний дараа орчны агаарын дулаанаар ууршуулж эрчим хүч үйлдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаа юм. Өнгөрсөн жил тус хотын цасыг цэвэрлэхэд 44.6 сая ам.доллар зарцуулж байсан бол энэ жил цаснаас эрчим хүч гаргаж авахаар оролдож буй нь байгальд ээлтэй, бага өртөгтэй эрчим хүч гаргаж авах арга болж буй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.