images

Японы Ерөнхий сайдыг Украинд айлчлахыг урилаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-06


     Японы Ерөнхий сайд Фүмио Кишидаг Украинд айлчлахыг урьсан тухай Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь өнөөдөр мэдээлээ. Урилгыг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак лхагва гарагт Японоос Украинд суугаа Элчин сайдад гардуулсан байна. Энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдээлсэн бөгөөд тэрбээр “Япон улс Украины иргэдийн талд зогсож зохих алхмуудыг хийнэ” гэжээ. Фүмио Кишида ирэх долоо хоногт Их долоогийн гишүүн орнуудад дипломат айлчлал хийх бөгөөд энэ нь 5 дугаар сард тус улсад хийх ээлжит дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал айлчлал юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.