Перу улсын хосууд хүүхдэдээ Катар гэдэг нэр өгчээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
Перу улсын хосууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс санаа аван хүүхдэдээ Катар гэдэг нэр өгсөн талаар “Doha News” мэдээллийн сайт мэдээллээ. Перугийн Үндэсний иргэний бүртгэлийн газраас энэ долоо хоногт 2022 онд бүртгэгдсэн хөлбөмбөгтэй холбоотой нэрсийг зарлахад энэ нэр байжээ. Мөн 267 хүүхдэд Лионел Мессигийн нэрийг өгсөн байна. Харин Португалийн хөлбөмбөгчин Криштиано Рональдогийн нэрийг 1098 хүүхдэд өгчээ. Улмаар энэ нэр дөрөвдүгээрт бичигдсэн бол нийт дүнгээр 30485 Рональдо жагсаалтыг тэргүүлжээ. Гэвч энэ нь Бразилын тамирчин Рональдо эсвэл Португалийн К.Рональдогийн нэрээс санаа авсан уу гэдэг нь тодорхойгүй юм. Та бүхэн доорж жагсаалтаас бусад нэрийн статистикийн сонирхоно уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.