images

Хятад улс Бразилд хамтран ажиллах санал тавив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-04


     Шинэ оны эхний өдөр Бразилийн ерөнхийлөгч Лула да Силвагийн тангараг өргөх ёслолд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, дэд ерөнхийлөгч Ван Цишинь урилгаар оролцлоо. Тэрбээр Ши Жиньпиний илгээсэн баярын захидал, Хятадад айлчлах урилгыг Лула да Силвад гардуулсан байна. Мөн ирээдүйд хоёр улсын харилцааг хөгжүүлэх дөрвөн заалт бүхий санал өргөн барьжээ. Нэгдүгээрт, дипломат харилцаа, парламент, шүүх, цэрэг, орон нутаг болон бусад салбарт хоёр талын идэвхтэй солилцоог хангах хоёр талын дээд түвшний загварыг хүчирхэгжүүлэхийг санал болгосон байна. Хоёрдугаарт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны практикийг өргөжүүлэх, ялангуяа ногоон, дижитал эдийн засаг, технологийн инноваци, шинжлэх ухааны хөгжиж буй салбарт хамтран ажиллах судалгааг эрчимжүүлж тодорхой болгохыг санал болгожээ. Удаахад нь, цаг уурын өөрчлөлт зэрэг олон талт асуудалд стратегийн хамтын ажиллагаа явуулах, хамгийн сүүлд нь Хятад, Латин Америк хоорондын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал тавьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.