Дэлхийн дартсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа Английн тамирчин түрүүллээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-04
Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 настай Английн тамирчин Майкл Смит тэргүүн байр эзэллээ. Хагас сар үргэлжилсэн уг тэмцээнийг олон улсын мэргэжлийн дартсын холбооноос (PDC) зохиодог бөгөөд энэ жил 30 дахь удаагаа болж өндөрлөсөн байна. Финалын шатанд Майкл Смит Нидерландын Майкл ван Гервертэй үлдэж түүнийг 7-4 сетийн харьцаагаар ялжээ. Энэ төрөлд Англиас анхны дэлхийн аварга төрсөн нь энэ бөгөөд уг тамирчны хувьд хамгийн том амжилт болсон ажээ. Тэмцээний ялагч 500 мянган доллар буюу 1.7 тэрбум төгрөгөөр шагнуулж цомын эзэн болсон бол Майкл ван Гервер 200 мянган долларын шагнал авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.