images

Өвөр Монголоос хуучин чулуун зэвсгийн үеийн олдворууд илрүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-04


     ӨМӨЗО-ны Ордос хотоос археологичид одоогоос 45-70 мянган жилийн өмнөх хуучин чулуун зэвсгийн үеийн 10 мянган чулуун эдлэл илрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү олдворууд нь Улаан мөрөн голын сав газарт хийсэн гурван сарын археологийн малтлагаар олджээ. Судалгааг Ордос хотын археологи, соёлын дурсгалын институт, Сун Ят-Сений их сургуулийн Социологи, антропологийн  сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн аж. Тэд нийт 99 хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалт газраас хурц үзүүрт багажууд, хусуур зэргийг олсон байна. Тус археологийн багийн ахлагч Лю Ян “Чулуун олдворууд сайн хадгалагдсан учир насыг нь тогтоох боломжтой” гэсэн бөгөөд тэдгээрийн дотор Хятадаас ховор олддог хоёр талт, хусуур багажууд байгаа ажээ. Археологичид энэ нээлт чулуун зэвсгийн үеийн соёл, тухайн бүсэд амьдарч байсан эртний хүний үйл ажиллагааны талаар судалгааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.