images

Монгол кино Варшавын кино наадмаас шагнал хүртлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-02


     Олон улсын А зэрэглэлийн кино наадам болох Варшавын кино наадмын 38 дахь удаагийнхад манай улсаас “Трио” киногаар найруулагч Д.Баттөмөр уригдсан билээ. Тус кино наадмын шалгаруулалт саяхан болж өндөрлөсөн бөгөөд монгол кино “Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг хүртжээ. Монголын уран бүтээлчид тус шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 орчим кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдэн энэхүү шагналыг авсан байна. Тус кино наадмын тухай Варшавын кино наадмын захирал Стефан Лодин хэлэхдээ “Энэ жилийн наадамд тэр бүр ирээд байдагггүй Монгол улсын уран бүтээлчид ирж амжилттай оролцлоо. Монголчууд нэг ирэхээрээ маш хүчтэй уран бүтээлтэй ирдэг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.