Хорват улс Шенгений бүсийн гишүүн боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-01-02
Европ тивийн зүүн өмнөд хэсэгт орших Хорват улс 1 дүгээр сарын 1-нд Европын холбооны Шенгений бүсийн гишүүн боллоо. Ингэснээр 2013 оноос хойш анх удаа Европын өөр улс Шенген, Евро бүсэд давхар нэгдэв. Тодруулбал, нийт 19 улс бүхий Евро бүсийн 20 дахь гишүүн нь Хорват болж, албан ёсны мөнгөн тэмдэгт кунагаа евро болгов. Иргэдийг мөнгөн тэмдэгтийн өөрчлөлтөд дасахад зориулж хоёр долоо хоногийн хугацаа олгосон бөгөөд 1 дүгээр сарын 14-нөөс еврог ашиглана. Харин банк, шуудангийн газрууд 2023 оны турш мөнгөн тэмдэгтээ кунагаас евро болгон шилжүүлэх аж. Мөн Шенгений бүсийн 27 дахь гишүүн болж эдгээр улсын хилийн чөлөөт орон зайд багтлаа. Энэ нь 1985 онд байгуулсан Шенгений гэрээний дагуу тус холбоонд нэгдсэн бусад улсуудын хилээр Хорватын иргэд чөлөөтэй зорчиж, бусад нь ч Хорватад чөлөөтэй зорчих боломжтой болсон гэсэн үг юм. Европын холбооны бус орнууд Шенгений виз мэдүүлсэн тохиолдолд Хорватад визгүй нэвтэрч дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.