Шинэ жилээр Орос, Украины талууд 200 гаруй олзны цэргүүд солилцов
Анд нөхдийн мэдээ
2023-01-01
Орос, Украины талууд 2022 оны эцсийн олзны цэргүүдийн солилцоогоо өчигдөр хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины талаас 82 цэргээ хүлээж авсан гэсэн бол Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак 140 хүн хүлээж авсан хэмээн мэдэгдэв. Украины 140 иргэний 132 нь эрэгтэй, найм нь эмэгтэй байсан бөгөөд тэд Мариуполь хот, Хар тэнгисийн Могойт арал дээр тулалдаж шархадсан гэдгийг А.Ермак “Telegram” хуудсаараа мэдэгдсэн байна. Хэдийгээр Москва, Киевийн дипломат хэлэлцээр бүрэн тасарсан ч хоёр тал сүүлийн саруудад зуу зуун олзны цэрэг, хоригдол солилцсон юм. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сард Турк болон бусад улсын удирдагчдын тусламжтайгаар 200 гаруй цэргийн олзлогдогсод солилцсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.