images

Далай лам Хятадын эрх баригчдыг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-01


     Төвдийн шашны удирдагч Далай лам Хятадын эрх баригчид буддизмыг зохион байгуулалттайгаар устгаж байна гэж шүүмжилсэн тухай Энэтхэгийн "Times of India" сонин мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар Далай лам өчигдөр Энэтхэгийн хойд нутгийн Бодьгаяа хотод сүсэгтнүүдийн өмнө дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрбээр "Гэхдээ Хятад улс Буддын шашинд итгэх хүмүүсийн итгэлийг бүрэн устгаж чадахгүй" хэмээн хэлсэн байна. Бодьгаяа бол Шагжамүни бурхны гэгээрэлд хүрсэн, буддын шашны хамгийн ариун дагшин газар юм. Далай лам тэнд гурван өдрийн турш ном хурсан бөгөөд тэрхүү номлолд 60 мянган сүсэгтэн оролцжээ. Тэрdээр өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс Бадмасамбава бурхны хөшөөг нураасан гэдгийг онцлоод “Буддын шашныг устгах хүмүүнлэг бус оролдлогын нэг” гэж мэдэгдэхийн зэрэгцээ хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг юугаар ч хааж болдоггүйг онцлон хэлсэн байна. Төвдийн шашин шүтлэгтэй холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг Хятад улс хязгаарлаж, хүний ​​эрхэд ноцтой халдаж байгааг байнга шүүмжлэн сануулсаар ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.