images

Хятадын хотуудад цас мөсний баяр эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-31


     Хятад улсын нийслэл Бээжин хотын цас мөсний баяр өчигдөр эхэлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Энэ наадам Зуны Олимпын ордон, Бэйхай цэцэрлэгт хүрээлэн зэрэг 20 гаруй цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 2 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх тухай тус хотын Ойн аж ахуй, цэцэрлэгт хүрээлэнгийн газраас мэдээлсэн байна. Мөн ӨМӨЗО-ны өвлийн наадам энэ сарын 22-25-нд Хөлөнбуйр хотод болсон юм. Харин Харбины цас мөсний баяр 12 сарын 23-нд эхэлсэн бөгөөд 2 дугаар сарыг дуустал үргэлжлэх аж. Тус баярыг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хийдэг бөгөөд хамгийн том цас, мөсөн хот байгуулж, цасан баримлын үзэсгэлэн, мөсөн дэнлүүний яармаг, цасны багт наадам зохиохоос гадна мөсөн зоогийн газар ажиллуулж, нохой чарга, өвлийн сэлэлт, Сибирийн бар болон туйлын амьтдыг үзүүлэх зэрэг сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.