К.Рональду хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин боллоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-31
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцож бүгдэд нь гоол оруулсан Португалийн хөлбөмбөгчин Криштиану Рональду дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин боллоо. Тэрбээр 11 дүгээр сард “Manchester United” багийг орхиж чөлөөт тамирчин болсноос хойш Саудын Арабын “Al-Nassr” багт тоглож магадгүй гэгдэж байсан юм. Тэгвэл энэ таамаг зөв болж К.Рональду тус багтай 177 саяас дээш еврогийн үнийн дүн бүхий гэрээ хийж бүх цаг үеийн хөлбөмбөгийн хамгийн өндөр цалинтай тамирчин болж буй тухай “BBC” агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.