Монгол эрдэмтэн руни бичгийн судалгаагаар докторын зэрэг хамгааллаа
Чихэнд чимэгтэй
2025-06-26
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн түрэг судлалын багш, профессор Ц.Баттулга энэ сарын 24-нд “Монголын руни бичгийн дурсгалын хэлний судалгаа” зохиолоор хэл бичгийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгааллаа. Тэрбээр руни бичгийн эх сурвалж, онцлог, үсгийн тиг, үгийн сангийн судалгааг 30 гаруй жил судалсан эрдэмтэн юм. Тухайлбал, 1999 онд “Монгол нутаг дахь руни бичгийн бага дурсгалын судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Энэ удаа ШУА-ийн Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийнхөн Ц.Баттулга багшийн докторын судалгааны ажлыг онол, практикийн ач холбогдол ихтэй бүтээл болсон гэдэгтэй бүгд санал нийлэн тэнцүүлжээ. МУИС-ийн түрэг судлалын хөтөлбөрийг зохиосон тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард манай сайтын “Хэлтэй бол хөлтэй” буланд түрэг хэлний тухай яриа өгснийг энд дарж уншина уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.