Монголын 15 морьт харваач Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Чихэнд чимэгтэй
2025-06-25
Морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээн нь Налайх дүүргийн нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх жилдээ зохиогдох гэж буй "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн энэ жилийн онцлох арга хэмжээний нэг бөгөөд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй харваач оролцох төлөвтэй байна. Мөн энэ жилийн тэмцээн нь Монголын уламжлалт харвааны төрөл болох бөмбөг намнааг дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлогтой. Тэмцээнийг Монголын Үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсаас 15 харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирэхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.