Монголын 25731 иргэн өнгөрсөн онд Өмнөд Солонгост эмчлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-23
Өмнөд Солонгосын эмнэлгүүдээр 2024 онд гадаадын 1.17 сая өвчтөн үйлчлүүлсний дунд Монгол, Оросоос ирсэн хүмүүсийн тоо үнэмлэхүй өссөн талаар тус улсын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. 2019 онд Монголын 17918 иргэн Өмнөд Солонгост очиж эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол 2024 онд 25731 болсон байна. Тус улс цар тахлын өмнө 2019 онд 490 мянга, 2023 онд 610 мянган гадаад өвчтөн хүлээн авчээ. Ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор Өмнөд Солонгост очиж байгаа жуулчдын тоо өсөхөд арьс, гоо сайхны мэс засал, эмчилгээ хийлгэх япон, хятад хүмүүсийн тоо нэмэгдсэн нь томоохон нөлөө үзүүлсэн аж. Харин монгол, орос хүмүүс гоо сайхнаас илүү хавдар, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэж байгаа аж. Иймд Өмнөд Солонгосын таван шилдэг эмнэлэг Монгол, Оросын иргэдэд зориулан орчуулгын болон асрах үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ. Мөн тус улсын эрүүл мэндийн салбарын шинжээчид 2025 онд гадаадаас 1.5 сая өвчтөн хүлээн авна гэж тооцоолжээ. Сонирхуулахад, энэ оны 1-5 дугаар сард гадаадын жуулчид Өмнөд Солонгост очоод 714.5 тэрбум вон эрүүл мэнддээ зарцуулсан нь өмнөх оныхоос 74.9 хувиар их байгааг тус улсын аялал жуулчлалын холбоо мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.