Өмнөд Солонгос: Мэргэжилгүй гадаад ажилчдыг зоогийн газар, хүргэлтийн үйлчилгээнд ажиллуулна
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Өмнөд Солонгосоос гадаадын мэргэжилгүй ажилтанд олгодог E-9 визтэй хүн зоогийн газар болон хүргэлтийн үйлчилгээнд ажиллах боломжтой боллоо. Энэ талаар тус улсын Хөдөлмөрийн яам энэ сарын 15-нд зарласан бөгөөд дээрх хоёр салбарт ажилтны тоо хомс байгаа тул Гадаад ажилтны бодлогын хорооноос нь ийм шийдвэр гаргасан аж. Хоолоор үйлчлэх салбарын жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад буй ажилтны хомсдолыг шийдэх хүрээнд гал тогооны туслах ажилтны хийх боломжтой буюу зөвшөөрөлтэй ажлын төрлийг юуны өмнө нэмэхээр шийджээ. Харин шуудангийн салбарт ачааг ангилах, ачих ажилд E-9 визтэй хүмүүс ажиллах боломж бүрдлээ. Улмаар зочид буудлын цэвэрлэгч, гал тогооны туслах хийх хүмүүст зориулсан туршилтын хөтөлбөрийг үе шаттайгаар өргөжүүлэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.