Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд хоёр шинэ музей нээлээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Хятад улс Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд өнгөрөгч ням гарагт хоёр шинэ музей нээлээ. Нэг музейг нь Баянголын Монгол өөртөө засах мужийн Лунтай тойрогт нээсэн бол нөгөөг нь Лунтайгаас баруунш 100 км зайд орших Аксу мужийн Кучи хотод нээсэн байна. Лунтай тойрог дахь Баруун бүсийн хилийн командлалын музей нь үзэсгэлэнгийн танхим, галерей бүхий 5120 м.кв талбайтай аж. Музейд шаазан, хүрэл, төмөр сав суулга, торго бүхий 460 гаруй олдворыг дэлгээд байна. Шинэ музейн талаар Карабаг тосгоны ойролцоох тосгоны оршин суугч Түргүн Жэлили "Синьхуа" агентлагт "Нутагтаа орчин үеийн музейтэй болсонд туйлын их баярлаж байна" гэжээ. Мөн ням гарагт Лунтай тойрогт эртний Зоркут хотын археологийн цогцолбор газрыг танилцуулсан бөгөөд жуулчид музей үзэж олдворуудтай танилцаад, дараа нь эртний хотын балгасыг нүдээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Харин Куча хотын музей нь 700 гаруй олдвор дэлгэсэнд Буддагийн чулуун баримал, эртний Куча хаант улсын үеийн гар бичмэл, зурагтай шавар баримал тэргүүтэй Хятадын гуравдугаар түвшний өвийн хамгаалалтад байдаг 96 бүтээл багтсан аж. Шинжаан-Уйгуртын өөртөө засах орон нь 150 музейтэй бөгөөд өнгөрсөн онд 13 сая хүн үзсэний 3.5 сая нь залуус байсан гэнэ.
Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
Нүүр зурагт: Эртний Зоркут хотын археологийн дурсгалт газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.