Баян-Өлгий: Ц.Батзаяа 150 удаа гар дээр суниаж аймгийн хошой аварга болжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-19
Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах гар дээр суниалтын тэмцээн хоёр дахь жилдээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан энэ тэмцээн бага нас, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад насны ангиллаар болж, эрэгтэй эмэгтэй нийт 200 гаруй тамирчин оролцжээ. Мөн энэ жилийн тэмцээн тамирчдад спортын цол зэрэг олгосноороо онцлог болсныг зохион байгуулагчид тодотгов. Учир нь оролцогчдоос зургаан хүнд спортын дэд мастер, нэг хүнд спортын мастер цол хүртээсэн байна. Тухайлбал, спортын мастер цолыг 14-17 насны ангилалд хошой аварга болсон Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Ц.Батзаяад олголоо. Энэ жил 150 удаа гар дээр суниаж аймгийн аварга болсноос гадна УАШТ-нд оролцох эрх авчээ. Ц.Батзаяа өнгөрсөн жилийн тэмцээнд 113 суниажээ. Энэ жилийн тэмцээний онцлох амжилтуудаас дурдвал, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн эмэгтэй алба хаагч Б.Баасанжав 25-30 насны ангилалд түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа медалийн өнгөө хувиргажээ. Мөн энэ жил 12 настай Р.Рая Баян-Өлгий аймгийн хошой аварга болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.