Америк: Загасчин эр дроноор хүүхдийн амь аварчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Америкийн загасчин эр далайд хөвж явсан бага насны охиныг дрон ашиглан аварчээ. Тодруулбал, загасчин Эндрю Смит 15-ны өдөр Флорида мужийн Форт Пикенс далайн эргийн ойролцоо камертай дрон нисгэн акул хайж байтал давалгаан дунд хөвж яваа хүүхэд харагджээ. Тухайн үед охин тусламж дуудан хашхирч байсан аж. Усанд сэлж чаддаггүй Э.Смит яаравчлан эрэг дээр хэвтэж байсан аврах хөвүүрийг дрондоо холбоод охин руу нисгэх гэж оролдсон байна. Гэвч салхи хүчтэй байсан тул эхний удаад дроноор илгээсэн хөвүүр охиноос нэлээд хол унасан бол хоёр дахь оролдлого нь амжилттай болж, охин хөвүүрээс барьж авч чадсан байна. Энэ хооронд аврах албаныхан ирж хүүхдийг эсэн мэнд гаргаж авчээ. Охин найз нарынхаа хамт далайн усанд сэлж байгаад давалгаанд туугдан одсон нь тэр байжээ. Э.Смит дараа нь охины ааваас талархлын захидал хүлээж авснаа, бас утсаар ярьж талархал илэрхийлснийг хэлсэн байна. Үүний дараа тэрбээр хүмүүсээс дроныг хэрхэн жолоодох, ямар төрлийн дрон ашигладаг талаар асуусан мессэж, захидал олныг хүлээн авсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.