Д.Трамп: "Би очихгүй байхад В.Путин юу гэж ирэх вэ”
Анд нөхдийн мэдээ
2025-05-16
Гурван жил гаруй дайтаж буй Орос, Украин улсын төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээ хийж, дайныг зогсоохоор Туркт цугларав. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уулзалтад өөрийн биеэр ирэлгүй төлөөний хүмүүсээ илгээсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Анкара хотод очиж, Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдогантай уулзсан байна. Өмнө нь "В.Путиныг Туркт хүлээнэ” гэж мэдэгдсэн В.Зеленский түүнийг ирээгүй тул хэлэлцээ хийх газар болох Истанбул биш, Анкараг зорьсон бололтой. Хэлэлцээнд зуучлагч Америкийн албаны хүмүүс мөн Туркт хүрэлцэн ирсэн бололтой. В.Зеленский Оросын төлөөлөгчдийг "бэлгэдлийн төдий, эрх мэдэл тодорхойгүй, доод түвшний хүмүүс" гэж шүүмжлээд, В.Путиныг ирээгүйд харамсаж буйгаа илэрхийлэв. Ойрх Дорнодын орнуудаар айлчлал хийж буй Д.Трамп “Шаардлагатай гэж үзвэл 15-ны өдрийн Орос-Украины хэлэлцээрт очно” гэж мэдэгдэж байсан ч В.Путины ирэхгүй нь тодорхой болмогц "Би очихгүй байхад В.Путин юу гэж ирэх вэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.