Цаг уурын албан хаагчид их, дээд сургуульд сурвал цалинтай чөлөө олгоно
Чихэнд чимэгтэй
2025-05-16
Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчид ажиллахынхаа зэрэгцээ цахимаар болон эчнээгээр их дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмших бололцоотой болж байна. Тус газрын удирдлагууд сургуулиудтай гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд цаг уур, ус судлалын чиглэлээр суралцах хүсэлтэй албан хаагчиддаа тодорхой хэмжээний мөнгөн олговортой чөлөө олгохоор шийдвэрлэжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ мэргэжлийн онцлог, давуу талыг сурталчлан таниулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахыг аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд үүрэг болгожээ. Энэ нь цаашид уг мэргэжлийг сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх, салбарын албан хаагчдын ажил мэргэжлийн нэр хүнд, ач холбогдлыг өсгөх зорилготой юм. Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт 1893 албан хаагч ажиллаж байгаагийн 600 орчим нь ондоо мэргэжилтэй, үүний хагас нь бүрэн дунд боловсролтой ажээ. Энэ нь сүүлийн жилүүдэд цаг уур, ус судлалын чиглэлээр их, дээд сургуульд суралцагч, төгсөгчдийн тоо цөөрсөнтэй холбоотой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.