images

АНУ: Нэг эмнэлэгт ажилладаг 14 сувилагч бүгд жирэмсэн болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   АНУ-ын Висконсин мужийн нэгэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт ажилладаг 14 сувилагч бүгд жирэмсэлжээ. USA Today сонины мэдээлснээр Висконсин мужийн “Vincent” эмнэлгийн захиргаа саяхан мэдээлэл хийж, Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн 14 сувилагч ойролцоо цаг хугацаанд жирэмсэлсэн тухай мэдэгдсэн байна. Сувилагч нар одоогоор өөрсдийн ажилладаг эмнэлэгтээ мэргэжил нэгт нөхдийнхөө жирэмсний хяналтанд орж, үзлэгт хамрагдаж байна. 14 сувилагчийн эхнийх нь энэ сард, сүүлчийнх нь аравдугаар сард төрөх төлөвтэй байна. Жирэмсэн 14 сувилагчийн 11 нь хамтдаа дурсгалын зураг татуулж баяраа хуваалцжээ. Сувилагчдын дунд “эх баригч мэргэжилтэн” гэж алдаршсан Эшлин Шорт байгаа бөгөөд тэрбээр 2013 оноос хойш тус эмнэлэгт ажилласан, энэ удаад тав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаа аж. Тус эмнэлэгийн захирал Эми Барден "Манай эмнэлэгийн хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч. Тэдний зарим нь анхны хүүхдээ хүлээж авахаар сэтгэл догдлон байгаа бол зарим нь дөрвөн хүүхдийн ээж болчихсон алдарт эх. Тэднийг амаржихад нь гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад нь эмнэлэгт чөлөөтэй нэвтэрч, асарч сувилж болно” гэжээ. Нийт 87 ажилтантай тус эмнэлэг сувилагч нараа жирэмсний амралтад гаргахаар бэлтгэж байна. Тус төвийн сувилахуйн менежер Сара Жонсон "Бидэнд төлөвлөгөө бий. Удахгүй ээж болох сувилагч нартаа байнгын тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай баг гаргасан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.