Зэвсэгт хүчний алба хаагчид 1705 км замыг гүйж туулаад байна
Чихэнд чимэгтэй
2025-05-08
Зэвсэгт хүчний ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нарын, Монгол улсын өмнөд, хойд, баруун, зүүн захын дөрвөн цэгт хүрэх гүйлт 36 дахь өдрөө Төв аймагт үргэлжилж байна. Тэд зургаан аймгийн нутгаар дайран, өчигдрийн байдлаар долоо дахь аймгийнхаа нутаг буюу Төв аймгийн Лүн суманд очиж хоногложээ. Гүйлт эхэлснээс хойш тэд нийт 1705 км замыг туулаад байгаа бөгөөд өнөөдөр Төв аймгийн Зуунмод сумаар дайран өнгөрч, Монгол орны зүүн хязгаарыг зорино. Гүйгчид цастай, бороотой, шуургатай цаг агаарын ямар ч нөхцөлд ажрахгүй гүйсээр өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байгааг арын алба буюу "Таван цэг" багийнхан холбогдох газруудад мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.