"Улаанбаатар марафон"-ы маршрут шинэчлэгджээ
Чихэнд чимэгтэй
2025-05-08
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд товлогдсоноор нийслэлчүүд бэлтгэл сургуулилалтаа хангаж эхэлсэн билээ. Марафонд оролцогчид 500 метрээс 42 км хүртэл долоон төрлөөс сонгож гүйх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг дуустал явагдаж, 10-ны өдрөөс энгэрийн дугаар олгоно. Энэ жилийн хувьд 5, 21, 42 километрийн марафоны маршрут шинэчлэгджээ. Тодруулбал, таван км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил Соёлын төв өргөөнөөс гарч, Бөхийн өргөөний уулзвараар эргээд буцаж бариандаа орох боловч нар буруу тойргоор гүйнэ. Харин 21 километрийн гүйгчид Соёлын төв өргөөнөөс гараандаа гарч, Зүүн дөрвөн замаар Нарны зам руу орж, "Дүнжингарав" худалдааны төвийн чиглэлд гүйгээд Хан-Уул дүүргийн "И-Март" худалдааны төвөөр тойрч, шинэ гүүрээр давж бариандаа орох юм. Бүтэн марафон буюу 42 километрийн гүйгчид уг маршрутаар хоёр бүтэн тойрог гүйнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.