images

МУИС-ийн дэргэд англи хэлний түвшин тогтоох төв нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-08


   Өнгөрсөн сард туршилтаар англи хэлний түвшин тогтоох гурван удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх IELTS-ийн төв өчигдөр үүд хаалгаа нээлээ. Их Британийн "British Council" боловсролын байгууллагатай хамтран тус төвийг МУИС-ийн дэргэд байгуулах гэрээнд талууд өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ. Гэрээний дагуу төвд ажиллах багш мэргэжилтнээ сургах, тоног төхөөрөмжөө бэлтгэх ажил дууссанаар ийнхүү албан ёсоор нээж байна. Төв цаашид академик болон ерөнхий англи хэлний шалгалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гарагуудад цахимаар авахаас гадна IELTS-ийн бэлтгэл, оноо ахиулах танхимын сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн IELTS-ийн шалгалтын унших, бичих, сонсох, ярих дөрвөн үндсэн ур чадварын нэгэнд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “One Skill Retake” буюу тухайн чадварын шалгалтаа дахин өгөх боломжоор хангах гэнэ. Төвд хамгийн ихдээ 20 хүн зэрэг шалгалт өгч, 1-5 хоногийн дотор хариугаа авдаг журамтай бөгөөд шалгалтын хуваарь 11 дүгээр сар хүртэл дүүрчээ. 

Гэрэл зургийг: IELTS centre NUM.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.