images

Ираны Үндэсний музей Улаанбаатарт Ил хаант улсын тухай үзэсгэлэн гаргахад бэлэн байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-08


   Монголын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид Ираны Үндэсний музейд өнгөрөгч даваа гарагт зочилж хоёр улсын соёлын болон музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсаныг Tehran Times” сонин мэдээлэв. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Истанбулд суугаа консул Д.Анхбаяр, Ираны Гадаад харилцааны яамны Хятадын газрын дарга тэргүүтэй хүмүүс Исламын археологи, урлагийн хэсгээс эхлэн уг музейтэй танилцсан байна. Улмаар Л.Мөнхтүшиг, музейн захирал Жэбраэл Нокандэ нар хоёр орон Ил хаант улсын үеэс түүх, соёлын хэлхээ холбоотойг онцлон ярилцсан бөгөөд талууд Улаанбаатар, Тегеранд хамтарсан үзэсгэлэн гаргах асуудлыг хөнджээ. Монголд Ил хаант улсын үеийн олдвороор үзэсгэлэн гаргахад бэлэн байгаагаа музейн захирал Ж.Нокандэ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: "Tehran Times" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.