images

Монголчууд англи хэлний мэдлэгээр Азид хэддүгээрт ордог вэ?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-08


   Дэлхийн улс орнуудыг иргэдийнх нь англи хэлний мэдлэгээр эрэмбэлдэг жагсаалтыг жил бүр гаргадаг “Education First” байгууллага Азийн орнуудын жагсаалтыг шинэчлэн 24 орноор гаргажээ. Энэ жагсаалтад Монгол улс 13 дугаарт орсон байна. Жагсаалтын нэгдүгээрт 609 оноогоор Сингапур улс орсон бол Филиппин (570), Малайз (549), Хонконг (523), Өмнөд Солонгос (523) улсууд удаалжээ. Англи хэлний мэдлэгийг “маш өндөр”, “өндөр”, “дунд зэрэг”, “доогуур”, “маш доогуур” хэмээн ангилсан бөгөөд “маш өндөр” зэрэгтэй ганцхан орон байгаа нь Сингапур юм. Харин Филиппин, Малайз улс “өндөр” ангилалд багтжээ. Монгол улсын 13 дугаар байр нь “доогуур” үзүүлэлт аж. 6-12 дугаар байранд Балба, Бангладеш, Вьетнам, Пакистан, Энэтхэг, Шри Ланка, Индонез орсон бол Монголын дараа Киргизстан, Хятад, Япон, Мьянмар гэхчлэн удаалжээ. Жагсаалтын сүүлийн гурван байранд Камбож, Казахстан, Тажикистан орсон байна. Сонирхолтой нь, энэ үзүүлэлтээр Сингапур улс Нидерланд, Норвегийн дараа дэлхийд гуравдугаарт ордог байна. 2025 оны байдлаар “маш өндөр” ангилалд есөн орон байгаагийн бусад нь Швед, Хорват, Португал, Дани, Грек, Австри ажээ.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.seasia.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.