2025 оны ЭЕШ-ын математикийн бодлогыг нийтэд ил болгожээ
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн 1000 даалгаврыг нээлттэй болгосныг Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн математикийн элсэлтийн шалгалтад Боловсролын үнэлгээний төвийн eec.mn сайтад байршсан даалгавруудаас сонгон оруулахаар болсон байна. Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийж буй хувилбар бөгөөд цаашид бусад хичээлийн шалгалтын даалгаврыг нээлттэй болгохоор судалж байгаа гэнэ. Түүнчлэн шаардлага хангасан тохиолдолд багш, судлаачдаас даалгаврыг нээлттэй хүлээн авахаар болжээ. Тэдгээр даалгаврыг багш, судлаачид мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлээр сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлэх юм байна. Өмнө нь элсэлтийн шалгалтын даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакуумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчилжээ. Мөн ЭЕШ-ын материалыг орон даяар шалгалт дууссаны дараа задалдаг байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.