images

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгодог болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-07


  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ирэх сарын 1-нээс эхлэн есөн төрлийн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, байцаа, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо, шар лууван, хүрэн манжин зэрэг өргөн хэрэглээний ногоог зохих хэмжээгээр зах зээлд нийлүүлбэл төрөөс мөнгөн урамшуулал олгох гэнэ. Харин тариалан эрхлэгч нь тариалангийн газраа газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлсэн, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тариалалт, талбайн арчилгаа, ургац хураалтын мэдээгээ Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн санд тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан, татварын цахим төлбөрийн баримтын системд өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.