images

Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-07


   Энэтхэгийн Телангана мужийн Хайдарабад хотод болох Дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээнд оролцох "Miss World-Mongolia" тэмцээний үндэсний ялагч Б.Эрдэнэсувд өнөөдөр тус улсыг зорилоо. Монголоос өмнө нь 19 мисс тус тэмцээнийг зорьж байснаас тав нь аль нэг төрөлд шилдэг нь болж байсан билээ. Тэгвэл Б.Эрдэнэсувд  Дэлхийн миссийн тэмцээнд Монголоос оролцох 20 дахь хүн болж байна. Тэрбээр МУИС-д улс төр судлал, эрх зүй гэсэн хоёр мэргэжлээр суралцдаг бөгөөд “Монголын сайхан бүсгүй-2023” уралдааны "Шүр-Эрдэнэ" шагнал, “Miss World Mongolia-2023” уралдааны дэд байранд тус тус шалгарч байсан юм. Түүнийг монголчууд улсын харцага Г.Батбаярын охин, дархан аварга Г.Өсөхбаярын зээ дүү гэдгээр нь сайн мэддэг болсон билээ. Дэлхийн миссийн тэмцээн энэ сарыг дуустал үргэлжилнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.