Байгаль орчны салбарт үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагджээ
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Байгаль орчны салбарынхан үйлдвэрчний эвлэлийн хороотой болжээ. "Ногоон дэлхий" хэмээх нэртэй тус эвлэл нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэд байгуулагдаж, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан өнөөдөр гишүүдийг нь хүлээн авч уулзжээ. Тус эвлэл нь салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм. Манай улсад аль ч салбарт хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Тэгвэл байгаль орчны салбарынхан өнөөдрөөс хуулийн дагуу хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах албан ёсны бүтэцтэй болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.